Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2016, 09:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 167, 2016 оны 03 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчдэд зориулсан "Шүүгчийн анхан шатны сургалт” 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр зохион байгуулагдана.

 

Сургалт нь шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны суурь мэдлэг, зарчмыг давтан сургах, шүүн таслах ажлын чиглэлээр материаллаг болон процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг хэрэглэх суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, шүүгчийн ёс зүй, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

Сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 127 дугаар тушаалаар батлагдсан "Шүүгчийн анхан шатны сургалтын хөтөлбөр”-ийн (хөтөлбөрийг дараах линкээр татаж авна уу http://www.judcouncil.mn/main/2136--.html) дагуу зохион байгуулагдах бөгөөд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны болон сум дундын шүүхийн нийт 43 шүүгч оролцоно.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн court   Үзсэн: 953   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306