Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-03-2018, 16:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАРЛАЛ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 14 ДҮГЭЭР ОЛОН УЛСЫН ХУРАЛ-д Монгол улсаас 8 эмэгтэй шүүгчийг оролцуулахаар болов. Энэхүү хуралд шүүгчид хоёр ээлжээр оролцох ба нэгдүгээр ээлжний 4 шүүгч Аргентин улсын Буэнос Айрес хотод 2018 оны 05 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлжний 4 шүүгч АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотод 2018 оны 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах хуралд оролцоно.


Тус хуралд оролцогчдод англи хэлний өндөр түвшний шалгуурыг тавьж байгаа ба өмнө нь АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалтад хамрагдаж байсан шүүгч хамрагдах боломжтой. Хуралд оролцох шүүгчдийн бүх зардлыг АНУ-ын Элчин сайдын яам хариуцна.


Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо хамтран 12 эмэгтэй шүүгчийн нэрсийг Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамд хүргүүлэх ба АНУ-ын Элчин сайдын яам 8 шүүгчийг сонгон шалгаруулж, тус хуралд хамруулна. 

 

Жич:

Уг хуралд оролцох хүсэлтэй шүүгч хуралд оролцох хүсэлт, англи хэл дээрх CV болон англи хэлний өндөр чадварыг нотлох аливаа мэдээллийн хамт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн foreign.affairs@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.



 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 969   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306