Шүүхийн Тамгын газрын танилцуулга

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын түүх

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу 1993 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль батлагдаж аймгийн болон сум дундын шүүхийг байгуулжээ. Түүнчлэн энэ хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой шүүхийн Тамгын хэлтсийг байгуулсан.

1993 онд батлагдсан “Шүүхийн тухай хууль”-ийн дагуу аймгийн болон сум дундын шүүхийг байгуулжээ. Шүүхийн бие даасан байдлыг хуулийн хүрээнд хангах удирдлага зохион байгуулалт бүхий шинэ бүтцийн эхлэл болсон.

1993 оноос хойш шүүхийн Тамгын хэлтэс нэртэй явж байгаад шинээр батлагдаж 2014 оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай бие даасан хуулиар шүүхийн захиргааны байгууллага болох шүүхийн Тамгын газар болж зохион байгуулагдан 21 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна.

Шүүхийн Тамгын газар нь одоогийн байдлаар Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү аж ахуй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх  чиг үүрэгтэйгээр төрийн захиргааны 16, үйлчилгээний 11 нийт 27 орон тоотойгоор ажиллаж байна.
Т
амгын газрын даргаар 2015 оноос хойш Ц.Эрдэнэцогт ажиллаж байна.

Архангай аймаг дахь шүүхийн үе үеийн тамгын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс

  1. П.Долгормаа  1993-1994 он
  2. Ч.Ууж  1994-2008 он
  3. Б.Алтанчимэг  2008-2012 он
  4. Н.Батхүү  2012-2013 он
  5. Д.Мөнхбат 2014-2015 он
  6. Ц.Эрдэнэцогт 2015 оноос одоог хүртэл

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР