Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2015, 10:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шударга шүүхээр шүүлгэх эрх” сэдвээр лекц уншлаа


Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтарч зохион байгуулдаг хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор(Ph.D), хууль зүйн шинжлэхухааны доктор(Sc.D), профессор Н.Лүндэндоржзочин илтгэгчээр оролцож,"Шударга шүүхээр шүүлгэх эрх" сэдвээрөнөөдөрлекц уншлаа. Энэхүү лекцээр хүний үндсэн эрх, түүний материаллаг болон процессийн хэм хэмжээний агуулга, орчин үеийн хандлага, шударга шүүхээр шүүлгэх эрх ба хүний үндсэн эрх, шүүх шударга ёсны үйлчилгээг хэрэгжүүлэх эрх мэдэл болох нь, Монгол Улсад шүүн таслах байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих процесс ба шүүхийн шинэтгэл, үр дүн, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хамгаалах механизм, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон юм. "Шударга шүүхээр шүүлгэх эрх” сэдвээр өмнө нь илтгэл тавьж байгаагүй, анх удаагаа илтгэл тавьж байна гэдгээ тэрбээр онцлоод "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд биш эрдэмтэн, профессор хүний хувьд энэхүү илтгэлийн тавьж байгаа юм шүү” гэв. Доктор, профессор Н.Лүндэндоржийн илтгэлийн гол агуулга нь Шүүхэд хандах хэрэгцээ, Шударга шүүх үндэс, Шударгаар шүүлгэх эрхийн стандарт, Монгол Улс: Шүүхийн шинэтгэл гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн юм. Энэхүү лекцэд Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум, Шүүхийн ерөнхий зөвлөл, болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Илтгэлийн дараа оролцогчдын зүгээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор(Ph.D), хууль зүйн шинжлэхухааны доктор(Sc.D), профессор Н.Лүндэндоржид сонирхолтой лекц уншсанд талархал илэрхийлээд асуулт асууж, санал бодлоо хуваалцсан юм.



 Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1845   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306