Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2015, 09:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

Сум дундын 27 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг нар 2015.06.08-ны өдрөөс 2015.06.12-ны өдрүүдэд шүүгчийн ганцаарчилсан сургалтад хамрагдан өнөөдөр батламжаа гардан авч байна.


Шүүгчид суралцах төлөвлөгөөний дагуу бие даан суралцаж судалгааны арга зүйн онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа.


Тус сургалт 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 15 ээлжийн сургалтад 35 шүүгч оролцохоос 9 ээлжийн сургалтад 23 шүүгч хамрагдан "Батламж”-аа гардан аваад байна.

Нийтэлсэн court   Үзсэн: 1132   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306