Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2015, 09:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалтад оролцогчдод “Батламж” гардууллаа

Шүүгчийн ур чадвар хөгжүүлэх сургалтын хүрээнд зохион байгуулсан Шүүгчийн ганцаарчилсан сургалтын нэгдүгээр ээлжийн сургалт өндөрлөж, оролцогчид "Батламж” гардан авлаа. Шүүхийн мэдээлэл, номын сан хариуцсан ахлах референт С.Билгүүн сургалтад оролцогчдод "Батламж” гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Шүүгчийн ганцаарчилсан сургалтад оролцохоор сонгогдсон 35 шүүгчийг түүчээлэн энэ удаагийн сургалтад оролцож, бидэнтэй идэвхитэй  хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашид шүүхийн судалгааны чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах” боломжтойг онцлон тэмдэглэлээ. 


Энэ удаагийн сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч С.Оюунцэцэг нар оролцлоо.


 

Сургалтад оролцогчид суралцах төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаа тус хүрээлэнгийн номын санд түшиглэн хэрэгжүүллээ. Шүүгчид өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүдтэй судалгааны болон эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга зүй, олон улсын гэрээ конвенцийг шүүхэд хэрэглэх зэрэг  сэдвээр ярилцлага хийж, харилцан туршлага солилцлоо.


Мөн шүүгчид өөрсдийн бичсэн өгүүлэл нийтлэлд судлаачдын шүүмж, саналыг авсан нь цаашид хийх судалгаа, шинжилгээний ажилд нь практик ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.


 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл

 

Ганцаарчилсан сургалтад оролцох шүүгчдийг сонгосон арга нь зохимжтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Суралцах хэрэгцээ шаардлага, зорилго, хүрэх үр дүнгээ урьдчилан тодорхойлж,  түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг бие даан хийж гүйцэтгэлээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс биднийг суралцах орчин нөхцлөөр  хангаж, судлаач, референтүүд зөвлөж хамтран ажилласанд  талархалтай байна.Энэ сургалтаар судалгааны арга зүйн  талаар ерөнхий ойлголт мэдлэгтэй болохын сацуу өөрийнхөө  бичсэн  хоёр нийтлэлд судлаачийн шүүмж, санал авсан нь    миний хувьд их ач холбогдолтой байлаа. Шүүгч хүнийхээ хувьд  судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл  нийтлэл бичье гэсэн тэмүүлэл, сэдэлтэй болоод буцаж байна.  Цаашид сургалтад оролцогчдоос суралцах төлөвлөгөөг нь  урьдчилан авч холбогдох мэдээлэл, эх сурвалж, судалгааг бэлтгэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна гэлээ.  

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн court   Үзсэн: 1177   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306