Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-06-2015, 10:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийнхантай уулзлаа

ШЕЗ дарга Н.Лүндэндорж Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч хатагтай Исой Михай, үнэлгээний зохион байгуулагч ноён Канэда Масаюки болон Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хариуцагч, төслийн зөвлөх багийн дарга ноён Инаба Казүто болон төслийн ахлах зөвлөх Ока Хидео нарыг өчигдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн захиргааны хэлтсийн референт Р.Ичинхорлоо болон Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн дарга, шүүгч Д.Тунгалаг нар байлцав.



 

 

Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 2009 оноос амжилттай хэрэгжиж, дуусч буй "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлд үнэлгээ өгөхөөр хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархлаа илэрхийлж, ашиг тустай, үр өгөөжтэй төсөл болж чадсаныг болон шүүхийн шинэтгэлийн онцлох багана болсныг онцолсон юм. Хатагтай Исой Михай "Хамтарч хэрэгжүүлж буй төсөл их өргөн хүрээнд амжилттай хэрэгжиж байна гэсэн ойлголтыг бид авсан, тиймдээ ч үнэлгээ хийх гэж Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Энэхүү төсөл маань энэ оны 12 дугаар сард хэрэгжиж дуусах ба үүнээс хойш эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх, үргэлжлүүлэх талаар ямар үйл ажиллагаа явуулахыг мэдэх хүсэлтэй байна” гэв.



 

 

Түүний асуултад Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн дарга, шүүгч Д.Тунгалаг хариулж, төслийн хүрээнд хийсэн ажлуудаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм. Тухайлбал 2009 оноос нийт 500 гаруй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэсэн бөгөөд үүнээс ихэнх нь Улаанбаатар хотод байдаг байна. Мөн орон нутагт мониторинг хийхийн зэрэгцээ 100 гаруй хүнийг эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамруулжээ. Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлах хуулийн тайлбарын тав дахь номыг хэвлүүлэн гаргаж байгаа талаар болон цахим бүртгэлийн системтэй болж байгааг дуулгав. Эвлэрүүлэн зуучлагчдын нөөц хангалттай болсон талаар болон нийт төсөвт санхүүжилтийн 80 хувийг "JICA”-аас үлдсэнийг нь ШЕЗ гаргадаг гэдгийг ч энэ үеэр хэлж байлаа. Харин ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ГНБД Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр нар нэмж хэлэхдээ цаашид энэхүү ажлыг бэхжүүлэх, үргэлжлүүлэх үүрэг даалгавар байгаа талаар болон төрийн бус байгууллагууд дахь эвлэрүүлэн зуучлагчтай болох, сургагч багш нарын тоог нэмэх, давтан сургалт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын туслахын тоог нэмэх, орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын тоог нэмэгдүүлэн төрийн оролцоог багасгах зэрэг дорвитой үйл ажиллагааг төсөвт тусган хэрэгжүүлэх тухай тодорхой мэдээлэл өгсөн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж уулзалтын төгсгөлд үнэлгээний багийнханд талархсан сэтгэлээ дахин илэрхийлээд энэхүү төсөл нь энх тайванч уур амьсгал үүсгэж байгааг болон шүүх дэх ачааллыг багасгаж байгаа томоохон ач холбогдолтой болохыг дурдлаа. Үүний хариуд үнэлгээний багийнхан "JICA”-аас бусад улс орнуудад хэрэгжүүлсэн төслүүдтэй харьцуулахад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл Монгол Улсад маш амжилттай, гайхахуйц хэрэгжилттэй үр дүнг үзүүлж байгааг харсандаа бахархаж байна” гэлээ.

 


 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Нийтэлсэн court   Үзсэн: 1169   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306