Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-06-2015, 09:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан орон нутгийн сургалт Хэнтий аймагт амжилттай явагдлаа

Шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль зүйн өгүүлэл, нийтлэл бичих арга зүйд суралцаж, шүүхийн шинжилгээний тогтолцоо, түүний өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуурын түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнтэй сайхан газраар аялах зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд явагдсан сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 26 шүүгч, шүүхийн захиргааны 14 ажилтан оролцлоо.

 

Хар зүрхний Хөх нуур хэмээх энэ газар Тэмүжин 1189 оны шарагчин тахиа жил Чингис хаан буюу Далай их хаан цолонд өргөмжлөгдөж байсан түүхтэй.


Хөтөлбөрийн дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээ болон шүүхийн шинэтгэлийн үйл явцтай тус тус танилцлаа.


Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Даваа,Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач хууль зүйн доктор Ц.Мандах,судалгаа сургалт хариуцсан референт Х.Билгүнзаяа Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүгч Б.Сугар нарын сургагч багш нар Шүүхийн шинжилгээний тогтолцоо, эрх зүйн орчин, Шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргаж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал; Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт, шүүхийн практик, Шүүгчийн ёс зүй, Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтлэл бичих арга зүйн чиглэлээр 3 өдрийн сургалтыг бүлгийн хэлэлцүүлэг, кейс хэлэлцүүлэг, дадлага ажлын хэлбэрээр удирдан явуулсан байна.


Шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, Шүүхийн шинжилгээний тогтолцоо, шүүхийн практикийн талаар нэгдмэл ойлголттой болж, Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтлэл бичих арга зүйд суралцсан, шүүгч нар харилцан туршлага, санал бодлоо солилцсон ач холбогдолтой сургалт болж амжилттай явагдаж дууслаа.



 Дараагийн орон нутгийн сургалт Увс аймгийн Хяргас нуур, Өмнөговь аймгийн Ёлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.




 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1302   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306