Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХАШААГАА БЭХЛЭЭГҮЙ ТАРИАЛАНЧ, МАЛАА ОРУУЛСАН МАЛЧИН ХОЁР ТЭЖЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХУВААЖ ТӨЛӨХӨӨР БОЛОВ

Шийдвэрийн дугаар 129/ШШ2023/00013/

Шийдвэрийнтөлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Л нь малын тэжээл тариалдаг бөгөөд 2022 оны 9-10 сард хариуцагч Д-н мал удаа дараа орж талбайн ургацаас идэж хохирол учруулсан тул идүүлсэн ногоон тэжээлийн үнэ 1,2 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д шүүхэд "манай мал айлын хашаагаар дамжиж орж идсэн байсан. Өөрийн хариуцлага муу, хашаагаа янзлаагүй, манаач ажиллуулаагүйгээс ногоон тэжээлээ малд идүүлсэн учир би төлж чадахгүй” гэж маргасан тайлбар гаргасан.

Хариуцагч Д нь өөрийн малыг хариулгагүй үлдээж бусдын талбайн ургацыг идүүлсэн, тариалангийн талбайн захаас гадагш500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглосон хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай. Харин нэхэмжлэгч Л нь хариулгагүй мал түүний тэжээл тариалсан талбайд удаа дараа орж байгааг мэдсээр байж мал орж байгаа талын хашааг бэхлэх, манаач ажиллуулах зэргээр өөрийн эзэмшлийн талбайгаа малаас хамгаалах үүргээ хангалттай гүйцэтгээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй учирсан хохирол нөхөн төлөх хэмжээг 50 хувиар багасган Д-с гаргуулж Л-д олгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол цахим сан холбоос: https://shuukh.mn/single_case/126418?daterange=2022-01-01%20-%202023-06-22&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Ч.Жаргалан


Нийтэлсэн court   Үзсэн: 579   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
DavidBot
DavidBot 10 Арваннэгдүгээр сар 2023 03:15
[available=lastcomments|search]

[/available]
https://www.mainmovs.com/
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306