Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2024, 17:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 1  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР 2023 ОНД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРЭГ, МАРГААНЫ МЭДЭЭ

2023 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 356 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 193 эрх зүйн маргааныг шийдвэрлэж, 126 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.

Үүнээс: Өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн шалтгаанаар 48 өргөдлийг буцаасан байна.

 

График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 52 өргөдлөөр буюу 12.7 хувиар,

Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 3 өргөдлөөр буюу 1.5 хувиар тус тус БУУРСАН байна.

Шийдвэрлэсэн нийт 193 өргөдөл, нэхэмжлэлийн 178 маргаан буюу 92.2 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 92.2 хувь байна.

 

Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн сүүлийн 3 жилийн

маргааны үзүүлэлт

График-2. 2023 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 618 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 178 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.8 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 193 өргөдөл, нэхэмжлэлийн 173 буюу 89.6 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 20 буюу 10.4 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн court   Үзсэн: 339   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
kupitstab_ktpa
kupitstab_ktpa 16 Гуравдугаар сар 2024 10:30
[available=lastcomments|search]

[/available]
Окунитесь в мир неограниченных возможностей с нашими стабилизаторами напряжения
стабилизатор напряжения релейный стабилизатор напряжения релейный .
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306