Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАЗРАА АШИГЛААГҮЙ БОЛ...

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №109/ШШ2022/0023 дугаар шийдвэр

 

Тоймын огноо, дугаар:2024 оны 01 дүгээр сарын 03, Дугаар 02

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн С-д анх ...сумын Засаг даргын 2007 оны 80 дугаар захирамжаар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар иргэн С-тэй сүүлд 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ.

Гэтэл сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ....дугаар захирамжийн хавсралтаар иргэн С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуутухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. Улмаар иргэн С шүүхэд хандаж дээрх сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.

ИргэнС-тэй хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулснаас хойш хугацааг тооцоход гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаадуусаагүй байна.

Сумын Засаг дарга нь дээрх үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд энэ ньхүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байх учиртай.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамж гарахаас өмнө иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан атлаа гэрээний хугацаа дуусаагүй байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10212?daterange=2022-01-01%20-%202024-01-03&id=1&court_cat=3&bb=1


 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга


Нийтэлсэн court   Үзсэн: 586   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306