Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ИЛТ ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТ ГЭДЭГТ ХЭН Ч ХАРСАН ИЛЭРХИЙ ТОДОРХОЙ АЛДААТАЙ БАЙХЫГ ОЙЛГОНО

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №109/ШШ2023/0011 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 29, Дугаар 19

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

"М” ХХК нь А аймгийн Засаг даргын 2013 оны захирамжийн дагуу 0.4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших байжээ.

 

Гэтэл 2017 онд А аймгийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй хэмээн "М” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2018 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудал барих зориулалтаар тусгагдаж, аймгийн Засаг даргын 2019 оны захирамжаар уг газрыг иргэн Б-д олгожээ.

 

Улмаар "М” ХХК-иас А аймгийн Засаг даргад холбогдуулан "А аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж маргажээ.

Шүүхээс аймгийн Засаг дарга маргаан бүхий А/507 дугаар захиргааны актыг гаргахдаа хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, дээрхи акт нь хоёрдмол утгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа болон хууль буруу хэрэглэсэн алдааг илэрхийлэхгүй, харин эрхэд халдах үндэслэл байгаагүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгоно.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж шийвэрлэсэн.

 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/13003?daterange=2023-01-01%20-%202023-12-10&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 470   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306