Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-03-2024, 10:50   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны Ёс зүйн зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмын хэрэгжилт” цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалтыг 2024 оны 02 сарын 29-ний өдөр зохион байгуулж, явууллаа.


Уг уулзалтаар тус Ёс зүйн зөвлөлийн 2024 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, байгууллага дотор гарч болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийсэн байдал, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, нийт албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зарчим, түүнд тавигдах шаардлага, шүүхийн захиргааны ажилтны ерөнхий болон мэргэжлийн ёс зүйн шаардлагуудыг ёсчлон сахин биелүүлж, ажиллах талаар зөвлөмж өглөө.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 128   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306