Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-08-2016, 10:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг дахин сонголоо

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон юм. Энэхүү хуралдаанаар "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргыг сонгох тухай”, "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу 3 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай” үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Д.Тунгалаг, С.Болормаа, Л.Өлзийхүү нарын бүрэлдэхүүнтэй оролцож, 100 хувийн саналаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг сонголоо.


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн court   Үзсэн: 894   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306