Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2016, 09:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний сонирхлыг дэмжих зорилгоор "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зарласан бөгөөд энэхүү сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 ээлжээр нийт 21 анхан болон давж заалдах шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг оролцуулж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд түшиглэн амжилттай зохион байгуулж дууслаа.

Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

     Энэхүү сургалт нь шүүгчдэд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших, шүүгч бие даан суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршсон юм.

Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө 

     Энэхүү сургалтаар шүүгчид эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй, хууль зүйн дүгнэлт гаргах, кейс, анализ хийх арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих ерөнхий аргачлал зэрэг сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй бие даан танилцаж, судалсан юм. Тус сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүд судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй, тодорхой маргаан бүхий шүүхийн шийдвэрт хэрхэн дүн шинжилгээ хийх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, энэ хүрээнд санал бодлоо солилцсон юм.

Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

    Тус сургалтад хамрагдсан шүүгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр, ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бие даан суралцаж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлснээ онцлон тэмдэглэж байсан юм.

Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө


 
 ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
Нийтэлсэн court   Үзсэн: 993   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306