Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2017, 11:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Тахиа жилийн хийморь

       Монголын шүүхийн ажилтны холбооны Архангай аймаг дахь салбараас Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийт шүүгч, ажилтнуудад ардын уламжлалт өв соёлыг сурталчлах, хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх, ажлын стрессийг тайлах зорилгоор "Тахиа жилийн хийморь” тэмцээнийг амжилттай явууллаа.

       Тэмцээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Тамгын газар тус бүр баг болон оролцож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн "Азарга” баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд ирж буй алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .


Сар шинэдээ сайхан шинэлээрэй .

Архангай аймгийн шүүхийн ажилтны холбоо

 


Нийтэлсэн court   Үзсэн: 1328   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306