Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2018, 12:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ


Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Шүүхийн захиргааны үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон шүүхийн захиргааны загварыг боловсронгуй болгох арга замын талаар олон улсын эрдэмтэн, судлаач, шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөгчид уг хурлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач болон шүүх, шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөгчид илтгэлдээ шүүхийн захиргааны бие даасан загварыг Монголд төлөвшсөнийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ загварыг хөгжүүлж бэхжүүлэх шаардлага байгааг онцоллоо. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг хуралд хүрэлцэн ирж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж, хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол-практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр Монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно” гэсэн юм.

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж шүүхийн захиргааны байгууллагын түүхэн ололт, амжилтыг дурдахдаа Шүүхийн захиргааны бие даасан загварыг Монгол Улсад тогтоон хэрэгжүүлж, шинэ ойлголт, соёлыг бий болгож байгаа нь ололт, үр дүн гэж онцоллоо.

 

Тус онол практикийн олон улсын бага хурал гурван сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ 

"Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл” хэсэгт Академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийн захиргааны Үндсэн хуулийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Шүүх эрх мэдэл нь бие даасан, хараат бус байж, аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлж шийдвэрлэх шүүхийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд түшиглэж шүүгчийн хараат бус байх чухал баталгааг Үндсэн хуулиар бэхжүүлсэн” гэж онцоллоо.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, дүн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Шүүхийн захиргаатай холбоотой ахиж дэвшсэн ч шийдэх асуудал олон байгааг илтгэлдээ онцлоод Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даалгасан загвараас ухрахгүй, сайжруулж тогтвортой хэрэгжүүлэх нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход тустай хэмээлээ.

 

Олон улсын хөжлийн эрх зүйн байгууллагаас Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагад хэрэгжүүлсэн ажил болон Монгол Улс дахь шүүхийн ил тод байдлыг дэмжих боломж, үйл ажиллагааны талаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын зөвлөх Клифтон Жонсон мэдээлэл хийлээ.

Илтгэгчид Монгол Улсад шүүхийн захиргааны байгууллага бие даан төлөвшсөн. Шүүхийн захиргаа шүүгч, иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болж, шүүхийн хараат бус байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа. Цаашид энэ байгууллагыг хууль эрх зүйн хүрээнд улам бэхжүүлж, хараат бус байдлыг хангах замаар иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бий болгоход анхаарах учиртайг илтгэлдээ онцолсон юм. 

 

Онол, практикийн олон улсын бага хурлын хоёрдугаар хэсэгт гадаадын төлөөлөгчид "Шүүгчийн томилгоо, сургалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо, бусад орны шүүгчдийг сургах үйл ажиллагаа, онцлогийн талаар мэдээллээ. Дараа нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен байгууллагынхаа туршлагад суурилсан шүүгчийн сургалтын тогтолцоо, шилдэг практикийн талаар илтгэл тавив. Япон улсад шүүгч бэлтгэх, давтан сургах талаар Нагояа их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн багш Накамура Ёшитака илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэгчид шүүгч бэлтгэдэг, дадлагажуулдаг, сургадаг туршлагыг өөр, өөрсдийн улсын жишээн дээр үндэслэн тайлбарлаж Монгол Улсад мэргэшсэн хуульч бэлтгэх шаардлага байгааг илтгэлээрээ өгүүллээ. 

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ
Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ

Гуравдугаар хэсэг болох "Шүүхийн захиргааны чиг үүрэг ба загвар” сэдвээр АНУ-ын Муж улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жефрри Апперсон, БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн II танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн гишүүн Алл-Арслан нар илтгэл тавив. Илтгэгчид шүүх, шүүхийн захиргааны байгууллага хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс ангид бие дааж хараат бус байх нь шударга байхын үндэс гэдгийг тодорхойлов.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага, сургамж” илтгэлдээ 20 жилийг "эрэлд” гарсан хугацаа хэмээн тодорхойлсон юм. Энэ хугацаа танин мэдэхүй, туршилт, сургамжийн ач холбогдолтой ч шүүхийн захиргааны төлөвшилтийг удаашруулж тэр хэрээр хараат бус байдал алдагдсан сөрөг талтайг дурдав. Шүүхийн захиргааны бие даасан байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулаад 5 жил болоход эерэг өөрчлөлт олон гарсан ч Үндсэн хуулиар чиг үүргийг нь тодорхой болгох шаардлага байгааг онцлов. Тухайлбал, шүүхийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль тогтоомж, акт гаргахыг хориглох, төсвийг боловсруулах, батлах процесс зэргийг Үндсэн хуулиар баталгаажуулах саналыг дэвшүүллээ.

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ
Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ 


Хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлэхдээ "Илтгэгчид шүүхийн захиргааны бие даасан загварын төлөвшлийг хэлэлцэж, энэ загвараа хууль эрх зүйн хүрээнд бэхжүүлэх шаардлагатайг хэллээ. Шүүгч бэлтгэх, дадлагажуулах буюу мэргэшсэн хуульч бэлтгэх зайлшгүй шаардлага бий. Энэ чиглэлд гадаадын байгууллагуудтай хамтран ажиллана. Шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатайг ч илтгэгчид хэлж байна. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж үг хэлэхдээ өөрийнхөө бодлогыг тодорхойллоо" гэж онцолсон юм. 

 

"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар болон шүүгчид, хууль сахиулах байгууллагын төлөөлөл, АНУ, Япон, БНХАУ, БНТУ болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаатай Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөл, гадаад дотоодын хууль зүйн их сургуулиудын төлөөлөл, эрдэмтэн судлаач зэрэг 500 шахам төлөөлөгч оролцлоо.

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 821   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306