Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-06-2015, 10:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон Архангай аймаг дахь шүүхүүдээр айлчиллаа

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон Монгол Улсын шүүхийн байгууллагад 2015 оны 6 дугаар сарын 21-ээс 7 сарын 2-ныг хүртэл албан ёсоор айлчилж байгаа билээ. Тэрээр 2015 оны 06 сарын 25-26-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны хэлтсийн шинжээч Г.Билгүүн, мэдээлэл, судалгаа, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй Архангай аймагт байрлах Сум дундын 1 дүгээр шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж шүүгч, ажилтнуудтай санал солилцож, туршлагаасаа хуваалцлаа.

Шүүхийн байгууллагын шинэчлэлд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа ноён Жеффри Апперсонд талархсанаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 http://dc598.4shared.com/img/DwCN3I2yba/s7/14e2e964970/DSCN8350.jpg

http://dc598.4shared.com/img/cCqY5tzPba/s7/14e2e965140/DSCN8361.jpg

http://dc598.4shared.com/img/HrwdwHTace/s7/14e2e965528/DSCN8376.jpg

http://dc598.4shared.com/img/pdwxsHI_ba/s7/14e2e965cf8/DSCN8398.jpg

СУМ ДУНДЫН 1 ДҮГЭЭР ШҮҮХИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 1 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн court   Үзсэн: 1145   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306