Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-06-2015, 09:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалт, хэлэлцүүлэг болж байна

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон Монгол Улсын шүүхийн байгууллагад 2015 оны 6 дугаар сарын 21-ээс 7 сарын 2-ныг хүртэл албан айлчлал хийж байгаа билээ. Энэ айлчлалынхаа хүрээнд "Шүүхийн захиргааны удирдлага” сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг явуулж байна.

 

 

Өнөөдөр эхэлсэн сургалт, хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлэхдээ "Бид Ерөнхий шүүгч, шүүхийн тамгын газрын дарга нарыг хамтад нь оролцуулсан анхны арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийг шүүхийн захиргааны удирдлагын чиглэлээр мэргэшсэн зөвлөх, АНУ-ын төдийгүй олон улсын шүүхийн захиргааны байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, сайн туршлагын талаар арвин их мэдлэг, туршлага хуримтлуулсан доктор Жеффри Апперсон удирдан явуулж байгааг мэдэгдэхэд таатай байна” гэлээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаарх санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан мэдээлэл солилцож сургалт, хэлэлцүүлэгтээ идэвхитэй оролцохыг оролцогчдод хандан хүслээ.

 

 

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд үргэлжлэх сургалт, хэлэлцүүлэг нь шүүхийн захиргааны удирдлага ба менежмент, шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн иргэдийн төлөөлөгч сэдвээр зохион байгуулагдана.


 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1008   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306