Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ ШҮҮХИЙН ДУУДСАНААР ШҮҮХЭД ИРЭХ ҮҮРЭГТЭЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.17 129/ШЗ2023/00624

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.03.10, процесс-3

 

А ХХК-иас С байгууллагад холбогдуулан ажлын хөлс 22,405,309 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд ханджээ. Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийг шүүхэд дуудсан боловч шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн.

 

Хариуцагч С байгууллагын төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар нэхэмжлэлд бичигдсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн утсаар холбогдож шүүхэд ирэхийг даалгасан ба хариуцагч шүүхийн тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн.

 

Хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзэн шүүх хариуцагч С байгууллагын төлөөлөгчийг албадан ирүүлэхийг харъяа цагдаагийн газарт шүүгчийн захирамжаар даалгасан.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн:Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа


Нийтэлсэн court   Үзсэн: 253   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306