Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2023, 18:06   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Эрүү   Сэтгэгдэл: 0  

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСНИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.10.19 №266 ШТ

Шийдвэрийн тойм №05, 2023.04.25

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Прокурорын газраас Б-г "У” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн сонгон шалгаруулалтын аргаар сонгох хуулийн заалтыг зөрчиж "С” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ипсон Эс-360 маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Делл маркийн суурин компьютерыг 184.800 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч орон нутгийн өмчит компанийн төсөвт хохирол учруулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэх судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б-г өнгөт принтер болон суурин компьютерыг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч төсөвт хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар "Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 10 сая төгрөг байхаар тогтоосон ба 2019 оны 01 дүгээр сард дээрх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 10 сая төгрөгөөс бага буюу 2.827.000 төгрөгийн барааг нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр үнийн судалгаа хийж худалдан авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-г цагаатгаж шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/81359?daterange=2022-10-19%20-%202022-10-19&id=1&court_cat=2&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг


Нийтэлсэн court   Үзсэн: 1710   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306