Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-08-2015, 09:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

Шүүгчийн ганцаарчилсан сургалт хэсэг хугацаанд завсарласны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн сургалтанд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нар хамрагдлаа.

 

 

 

Сургалтанд хамрагдсан шүүгчид суралцах төлөвлөгөөний дагуу "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөн шалгах зарчим, шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа”, "Гэр бүлийн холбоотой хэрэг маргаан дахь эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчин, анхаарах асуудал” гэсэн сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа.

 

 

 

 


 

Сургалтын төгсгөлд тус сургалтанд хамрагдсан шүүгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр, ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд талархал илэрхийлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд "Гэр бүлийн эрх зүй” 2014 он номыг дурсгав.

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

Нийтэлсэн court   Үзсэн: 1124   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306