Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-06-2023, 00:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 1  

ШҮҮГЧ, ШҮҮХИЙН АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан шүүгч, ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгалах өдөр” хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг гар зургийн уралдаанаа уламжлал болгон гурав дахь жилдээ ажилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдааны анхны жил хүүхдүүд маань Арын сайхан хангай нутгийн үзэсгэлэнт байгалийн талаар зурж, бүтээлийн цомогоо авч байсан.
Харин өмнө жилийн хувьд хүүхдүүд хайртай, дотны хүмүүсийнхээ талаар "МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС” сэдвээр бүтээлээ ирүүлэн амжилттай оролцож өөрсдийн бүтээлээс бүрдсэн номоо, бэлгийн хамт дурсгал болгон авсан билээ.
Энэ жилийн хувьд тус гар зургийн уралдаанд "МИНИЙ ДУРТАЙ ҮЛГЭРИЙН БААТАР” сэдвээр болж, бүтээлээ ирүүлсэн хүүхдүүддээ "номтой бэлэг” өгч, бүтээлээр нь цомог номыг нь хийж дургсалаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн (хүүхдийн баяр) мэндийг хүргэе!
 
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо,
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 2356   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Antoniofluth
Antoniofluth 2 Зургаадугаар сар 2023 21:34
[available=lastcomments|search]

[/available]
https://patent-mcci.ru/v-chuvashii-tri-cheloveka-pogibli-v-dtp/
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306