Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2022, 10:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАСАН НЬ, ШИНЭ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН (1992 ОН) АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ" СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

БНМАУ-ын Анхдугаар Их хурлаас 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталжээ.

Ийнхүү анхдугаар Үндсэн хуулийг баталснаар ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орж, Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон билээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр)-ийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори I сургуулийн төгсөх ангийн сурагчдад "Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсыг тунхагласан нь, Шинэ, ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол” сэдэвт лекцийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга уншиж, сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуульдаа хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, иргэдэд шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлийн ажлыг хийгээд байгаа билээ.

Тухайлбал, хуульч мэргэжлийн онцлог, тэдгээрийн хоорондын ялгаа, шүүхийн үйл ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуулах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий сэдвээр лекц унших, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, нээлттэй шүүх хуралдаанд суулгах, шүүгч, шүүгчийн захиргааны ажлын онцлогийг таниулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж эхлээд байна.

 

 

 

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо



Нийтэлсэн court   Үзсэн: 439   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306