Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ НЬ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ЯВАГДСАН ЭСЭХИЙГ Л ШҮҮХ ХЯНАНА

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №109/ШШ2023/0015 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 10 дугаар сарын 15, Дугаар 13

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х-г "Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоол гаргаж Ерөнхий сайдад уламжилжээ.

 

Нэхэмжлэгч Х-ийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан хууль бусаар хуралдсан, хурлын шийдвэрийг хүчингүй болгох ёстой, хуралдаан болох талаар надад мэдэгдээгүй гэж маргажээ.

Шүүхээс энэхүү аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрийг хянах захиргааны хэргийн шүүхийн хяналт нь тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу "огцруулах санал тавьсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг "хэлбэр”-ийн талаас нь өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгчээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө "огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх процессыг хууль тогтоогч тухайлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, олонхиор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд "чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй гэж үзжээ.

 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/13381?daterange=2023-07-21%20-%202023-07-21&id=1&court_cat=3&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга


Нийтэлсэн court   Үзсэн: 578   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306