Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛЭГДСЭН НЬ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №109/ШШ2023/0024 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2024 оны 1 дүгээр сарын 03, Дугаар 01

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Х-д "... оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, ...ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэн ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ... оны ... дугаар сарын ..-ны өдрийн ...дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Иргэн Х-ийн зүгээс дээрх тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,энэ тушаалын дагууүндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг ...аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах-аар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс "...нэхэмжлэгч Х -ын хувьд ... оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээгээр Fбуюу хангалтгүй үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд эрх бүхий этгээдийн зүгээс эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/14378?daterange=2023-09-20%20-%202023-09-25&id=1&court_cat=3&bb=1

 


 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 748   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
IirinaJaisa
IirinaJaisa 17 Нэгдүгээр сар 2024 00:08
[available=lastcomments|search]

[/available]
Привет! Пригласите s3x в свой город уже сегодня. - http://tinyurl.com/mrxncvuf?Jaisa
MarkLIx
MarkLIx 24 Нэгдүгээр сар 2024 04:38
[available=lastcomments|search]

[/available]
Привет! Мы рады сообщить вам хорошую новость!
Мы приглашаем вас на частную криптовалютную биржу www.cexasia.pro
Уникальные условия ждут вас для успешной торговли с нами
Для первой регистрации на нашей бирже мы предоставляем вам уникальный промокод GLASIA24 от 100USDT
Добро пожаловать и удачных торгов! "Best asia bitchange"
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306