Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2024, 12:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРЭГ, МАРГААНЫ 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭ

2024 оны 1-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 93 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 35 маргааныг шийдвэрлэж, 47 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.

 

Үүнээс: Өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн шалтгаанаар 23 өргөдлийг буцаасан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 27 өргөдлөөр буюу 40.9 хувиар ӨССӨН бол,

Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 14 өргөдлөөр буюу 28.5 хувиар тус тус БУУРСАН байна.

 

Шийдвэрлэсэн нийт 35 өргөдөл, нэхэмжлэлийн 32 маргаан буюу 91.4 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 91.4 хувь байна.

Нийт шийдвэрлэсэн 35 өргөдөл, нэхэмжлэлийн 33 буюу 94.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2 буюу 5.7 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

2024 оны 1-р улиралд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 147 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 32 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 21.8 хувиар бууруулжээ.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 156   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306