Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2016, 09:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Зүүн Хойд Азийн газрын санхүүгийн секторын мэргэжилтэн Аёнг Кимийг хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

 

Уулзалтад Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, Шүүхийн сургалт хариуцсан референт С.Алтанхуяг нар байлцсан юм. 


Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Монгол Улсын шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрэв.


 

Одоогоор тус техникийн туслалцааны хүрээнд ажиллах олон улсын болон дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сараас сургагч багш бэлтгэх эхний ээлжийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөлөө.


Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1163   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306