Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-01-2022, 16:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан амжилттай боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 13 дахь жилдээ шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт 13 илтгэл, оюутны салбарт 11 илтгэл ирүүлснээс оюутны салбарт 5, судлаачийн салбарт 6 илтгэл 2 дугаар шатанд шалгарлаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр МУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, хууль зүйн доктор, профессор Д.Гангабаатар, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Цогт, Хууль зүйн ухааны доктор Б.Түмэндэмбэрэл нар ажиллаж 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дээрх илтгэлийг хэлэлцлээ. Энэ уралдаанд тус шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид "ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдвээр оролцон 2 шатанд шалгарч, "Тусгай байр” эзэллээ.


 
 
 
Нийтэлсэн court   Үзсэн: 713   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306