Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2023, 17:12   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Давах   Сэтгэгдэл: 0  

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН БУСАДТАЙ ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДСЭН ГЭЖ ҮЗЭВ

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/43 дугаар магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, Дугаар 4

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийтийн албан тушаалтан Д,Б нар нь бүлэглэн ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, албан тушаалын байдлаа урвуулан, хууль бусаар нөлөөлж, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламж бүхий баялгийг мөн тооны шуудай шороогоор сольж өгч явуулах үүрэг өгсөн,

Улмаар эрдсийн агууламж бүхий баялгийг хууль бусаар олборлосон Э гэгчтэй тээвэрлэн, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

нийтийн албан тушаалтан С нь хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламж бүхий баялгийг мөн тооны шуудай шороо болгон сольж, дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

Прокуророос Д,Б нарыг нийтийн албан тушаалтан ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг С-д үүрэг өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

С-ийг нийтийн албан тушаалтан ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг Д,Б нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор солиод өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, Б,С нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хасч, тус бүрт нь 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С удирдлагаас өгсөн үүргээ биелүүлж ажилласнаас гэмт хэрэг үйлдээгүй...гэх, шүүгдэгч Б-гийн өмгөөлөгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй...гэх, С-ийн өмгөөлөгч...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн..гэх агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, Б,С нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хасч, тус бүрт нь торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй зөв гэж дүгнэж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С нь ажил үүргийн хувьд хамгаалах үүрэгтэй атал дур мэдэн өөр шороогоор сольсон үеэс бусдад болон өөртөө давуу байдал олгосон гэж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч С-д хуулбар хувийг танилцуулсан байх ба дээр тогтоолын эх хувьтай тохирсон, эх хувиас утга утга агуулга, үг, үсэг зөрүүтэй зүйл тогтоогдоогүй байх тул хууль бус гэж үзэх боломжгүй ба энэ нь хэргийн зүйлчлэл болон шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхгүй...гэж, Б нь Д-тэй хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16152?daterange=2022-11-06%20-%202022-12-06&id=2&court_cat=2&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүгч В.Цэцэнбилэг


Нийтэлсэн court   Үзсэн: 547   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306