Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХУУЛИАР ТУСГАЙЛАН ЭРХ ОЛГОГДООГҮЙ АСУУДЛААР ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХГҮЙ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2024/0003 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 16, Дугаар 03

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б нь Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдуулан сонгон шалгаруулалтын зарласан 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн сонгон шалгаруулалтын Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.

Шүүхээс иргэн Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Учир нь, Аймгийн Боловсрол, шинжлэх ухаан газар нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргаж сонгон шалгаруулалт явуулжээ.

Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь хууль, журмын дагуу тухайлсан байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд, харин багш, ажилтныг сонгон шалгаруулж, томилох эрх хэмжээ нь тухайн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээнд хамаарна.

Гэтэл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь өөрт байхгүй чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэггүй, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж сонгон шалгаруулалт зарлажээ.

Иймд иргэн Б-ын хөдөлмөрлөх эрхэд халдаж сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус болсон байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14496?daterange=2024-01-16%20-%202024-01-16&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 


Нийтэлсэн court   Үзсэн: 692   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
uhzkwxk
uhzkwxk 18 Хоёрдугаар сар 2024 05:29
[available=lastcomments|search]

[/available]
Психотерапевт https://batmanapollo.ru/
Ilhjub
Ilhjub 22 Хоёрдугаар сар 2024 21:32
[available=lastcomments|search]

[/available]
order generic rybelsus 14 mg <a href="https://plrybel.top/">generic semaglutide</a> cost rybelsus 14mg
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306