Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2016, 16:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг боллоо

2016 онд Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ой тохиож байгаа билээ. Түүхт ойн баярыг тохиолдуулан тус аймаг дахь шүүхүүд өөрсдийн санаачлагаараа олон бүтээлч ажил зохион байгуулж байна.

Үүнд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан тус аймгийн эмнэлгүүдийн холбоотой хамтран 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүгч, шүүхийн ажилтнуудаа "эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-т хамруулсан ба урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд дотор, мэдрэл, чих хамар хоолой, шүд, эмэгтэйчүүд, нүд, дотор эрхтнүүдийн ЭХО оношлогоо зэрэгт хамрагдлаа.

Мөн аймгийн эмнэлгүүдийн холбооны "Нээлттэй хаалга”-ны өдөр болж шүүхийг сонгон авч 2016 оны 03 сарын 21-23-ны өдрүүдэд эмнэлгүүдийн холбооны уламжлалт эмчилгээний тасагийн эмч, сувилагч нар шүүх дээр ирж шүүгч, ажилтнуудыг үзэж оношлон толгой, хүзүү, цээжний бариа эмчилгээг хийж ажиллаа.

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 1113   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306