“ХЭН САЙН ХУУЛИА МЭДЭХ ВЭ?” ХӨГЖӨӨНТ , ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-11-22 | 79Шүүхийн тамгын газар нь Архангай аймаг дахь хуулийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах, үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагч, ажилтаны хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор \"ХЭН САЙН ХУУЛИА МЭДЭХ ВЭ?” хөгжөөнт , танин мэдэхүйн тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 06 –ны өдөр зохион байгууллаа. Тэмцээн АХА хөгжөөнт тэмцээн, Алтан хонх танин мэдэхүйн тэмцээн гэсэн 2 төрлөөр явагдсан ба уг тэмцээнд
-Аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор,
-Цагдаагийн газар
-Онцгой байдлын газар
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
-Шүүхийн тамгын газар
-Тагнуулын хэлтэс
-Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагууд оролцож оюун ухаан , мэдлэгээрээ өрсөлдлөө. Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэл АХА хөгжөөнт тэмцээнд гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа.