-1

АНУ-ын шүүхийн захиргаа, шүүхийн системийн үйл ажиллагаатай танилцах сургалтын зар

2024-11-22    |   73


\"\"

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй Дэлхий манлайлал төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгчийг АНУ-д 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай АНУ-ын шүүхийн захиргаа, шүүхийн системийн үйл ажиллагаатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид хүсэлтээ 2019 оны 03 дугаар сарын 30-ны дотор сургалтад оролцогчийн анкет, өөрийн харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ үү.


Сургалтад оролцогчид нь 45 наснаас доош, өмнө нь АНУ-д сургалтад хамрагдаж байгаагүй аль ч шатны шүүгч байж болно. Сургалтад оролцогч нь хоёр талын зардал болон АНУ-ын дотоод нислэгийн зардлыг өөрөө хариуцах болно.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн 15-20 шүүгчийн нэрсийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хүргүүлэх ба АНУ-ын элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс нь сургалтад оролцох 10 шүүгчийг сонгохыг анхаарна уу.

 

Энд дарж анкет татах

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

. . .