“Дагнасан шүүхийн төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-11-22 | 81Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Монгол Улсад Дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж зохион байгуулсан \"Дагнасан шүүхийн төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2019-04-15 ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа нээж, шүүгч С.Ганбат \"Монгол Улс дахь дагнасан шүүхийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр , шүүгчийн туслах Г.Цэрэндэжид \"Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 15 жил” сэдвийн хүрээнд статистик мэдээлэл танилцууллаа.
Уг хэлэлцүүлэгт төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд , хуульчид оролцож санал асуулга явуулж цаашид хэрэгжүүлж ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Түүнчлэн хэлэлцүүлэгийн төгсгөлд 2019 оны 03 сард зохион байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд \"Миний мэдэх Захиргааны хэргийн шүүх \" сэдвээр 5-8-р ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 9-12 –р ангийн сурагчдын дунд Эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уг уралдаанд амжилтай оролцсон сурагчдад шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилтыг хүслээ.