-1

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ СУМДУУДАД АЖИЛЛАВ

2024-11-22    |   81

\"\"

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуутус аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 17, 18, 19 –ний өдрүүдэд тус аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдуудад ажиллав. Ингэж ажиллахдаа орон нутгийн иргэдэд тус шүүхийн шүүгч С.Ганбат \"Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, шүүгчийн туслах Г.Цэрэндэжид \"Захиргааны ерөнхий хууль” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, уулзалтанд оролцсон иргэдийн тус шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонсож, асуусан асуултад нь хариуллаа.


 






Уг арга хэмжээнийн үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан \"Улсын тэмдэгтийн хураамж гэж юу вэ?”, \"Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах вэ?” талаархшторк үзүүлэн иргэд тулгамдаж буй асуудлын талаар асууж тодруулсан бөгөөд холбогдох гарын авлагыг тарааж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, хүлээн авах талаар шүүхийн үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа.


. . .