Захиргааны хэргийн анхан шатны шүүх сумдуудад ажиллав.
2024-11-24 | 81Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-өөс 31 –ны өдрүүдэд тус аймгийн Цахир, Чулуут, Хангай , Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумдуудад ажиллав.
Тодруулбал орон нутгийн иргэдэд тус шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал \"Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, \"Захиргааны ерөнхий хууль” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, уулзалтанд оролцсон иргэдийн тус шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонсож, асуусан асуултад нь хариуллаа.
. . .