“ШҮҮХ-2019” СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-11-23 | 79Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн спортын төрлүүдээр хичээллэх идэвхи санаачлагыг өргөжүүлэх, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан, Архангай аймгийн шүүхийн тамгын газар хамтран \"Шүүх -2019” спортын таван төрөлт тэмцээн зохион байгууллаа.
Уг тэмцээнд:
·Гар бөмбөг
·Сагсан бөмбөг
·Олс таталт
·Шатар
·Ширээний теннис гэсэн таван төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээнийг тус аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас бүрдсэн холимог багуудын дунд зохион байгуулж, төрөл тус бүрт багийн гаргасан амжилтаар нэгдсэн байр эзлүүлж шалгуурлан урамшуулсан нь хамт олны багаар ажиллах чадвар нэмэгдсэн ач холбогдолтой байлаа.
Тодруулбал, дээрх тэмцээнүүдэд \"Таван цагираг”, \"Тэмүүлэл”, \"Мига старс”, \"Альфа” гэсэн багууд өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат ахлагчтай \"Таван цагираг” баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, медаль , мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байранд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн ахлагчтай \"Мига старс” баг орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнагдлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АРХАНГАЙ АЙМАГ
ДАХЬ САЛБАР ХОРОО, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР