АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ / ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН /
2024-11-21 | 78- 2019 оны 10 дугаар сарын 14 -ны 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
- 2019 оны 10 дугаар сарын 14 -ны 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Батбаярын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- 2019 оны 10 дугаар сарын 15 -ны 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм
Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэлийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Дэмбэрэлийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас \"хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасч тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.