-1

“Алтан хонх” асуулт, хариултын тэмцээн амжилттай зохион байгууллаа

2024-09-19    |   62

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхээс Архангай аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүгчид, тус шүүхийн тамгын газрын албан хаагчдын оюун ухааны хөгжлийг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн танин мэдэхүйн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр \"Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд шүүгч, албан хаагчид өндөр ирцтэй оролцсон бөгөөд тэргүүн байр шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Мөнхсоёл, дэд байр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү, гуравдугаар байр шүүгчийн туслах Г.Цэрэндэжид нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.



. . .