-1

“Шүүхэд итгэх итгэл” судалгааны дүнг танилцууллаа

2025-12-05    |   285

"Иргэдийн шүүхэд итгэх итгэл” судалгааны дүнг өнөөдөр \"Хөгжлийн эрэлд” ХХК-ийн судалгааны багийн судлаач Б.Амарсайхан, С.Амаржаргал, А.Нямдорж нар \"Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, танилцууллаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар иргэд олон нийт ямар бодолтой байгаа талаар болон шүүхийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг тандаж мэдэх зорилгоор хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэсэн энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 3290 иргэн хамрагдсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 67,1 хувь нь Шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа гэсэн бол 8,3 хувь нь дэмжихгүй байна, 24,6 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Харин иргэдийн шүүхэд итгэх итгэлийн хувьд судалгаанд оролцогчдын 60,6 хувь шүүхэд итгэдэг, 14,1 хувь мэдэхгүй, 25,6 хувь нь итгэдэггүй гэдэг хариултыг өгсөн байна. 

 

 

 Иргэдийн шүүхэд итгэх итгэл хот болон хөдөөд харилцан адилгүй байгааг ч судалгааны багийнхан онцолж байлаа. Тухайлбал нийслэлээс судалгаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 55,0 хувьтай байсан бол хөдөө орон нутгаас судалгаанд оролцсон иргэдийн 63,0 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн байна. Харин Шүүгчид нөлөөлөх оролдлога ихэнхдээ хаанаас гардаг вэ гэсэн асуултад нийслэлээс оролцогчид эрх бүхий албан тушаалтнаас гардаг гэж 100 хувь хариулсан бол хөдөө орон нутгаас оролцогчид 46,7 хувь нь эрх бүхий албан тушаалтан, 26,7 хувь нь хэргийн оролцогч нараас, 23,5 хувь нь найз нөхөд, хамаатан садангаас гардаг гэсэн хариулт өгсөн талаар судлаач Б.Амарсайхан танилцуулсан юм. Энэ төрлийн судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагууд өмнө нь хэд хэдэн удаа хийж байсан бөгөөд иргэдийн шүүхэд итгэх итгэл жилээс жилд өсч байгаа нь шүүхийн шинэтгэлийн үр дүн юм гэлээ. 

 

 

Судлаач А.Нямдорж \"Монголчууд бол шүүхэд итгэдэг ард түмэн юм гэдэг нь бидний хийсэн судалгааны дүнгээс харагдаж байна. 2008 онд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцогчдын 23 хувь нь шүүхэд итгэдэг, 77 хувь нь огт итгэдэггүй гэсэн хариулт өгсөн байдаг. Харин бидний судалгаагаар нийт иргэдийн 60 гаруй хувь нь шүүхэд итгэдэг гэдэг хариулт өгчээ.

Шүүхийн захиргааны байгууллагыг тусад нь байгуулсан нь зөв шийдвэр гэж олонх үзжээ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийг хараат бус, ил тод нээлттэй байлгах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь олон нийтэд хүрсэн байна гэдэг дүгнэлтийг бид хийж байна. Шүүхийн мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн санал асуулгад иргэдийн олонхи нь телевиз, радио болон цахим сайтаар авдаг гэдэг хариултыг өгсөн. Мөн олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр бас шүүхийн талаар мэдээлэл авдаг гэж байна. Ер нь шүүх нээлттэй болж байгаа, шүүхийн үйлчилгээ иргэдэд ойрхон болж, иргэд ч шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа нь энэхүү судалгаанаас харагдаж байна” гэсэн юм.

Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

. . .