Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй хамтарсан сургалт зохион байгуулав
2025-11-21 | 922025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олонд “Хүртээмж ба хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах стандарт, шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр мэдлэг олгох, нийгмийн оролцоог дэмжих юм.
Сургалтын хүрээнд:
Нийгмийн сэргээн засах албаны дарга Д.Эрдэнэцэцэг төвийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, дэмжлэгийн чиглэлүүдийг танилцуулсан.
Нийгмийн оролцооны мэргэжилтэн Б.Насандулам “Хүртээмж ба дэд бүтэц” сэдвээр орж, барилга байгууламжийн хүртээмжийн сайжруулалт, стандартын шаардлагууд, байгууллагын орчны тохижилтын талаар мэдээлэл өглөө.
Сэтгэл зүйч Б.Ариунзаяа “Хандлага ба орчин” сэдвээр сургалт орж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлагыг эерэг болгох сэдэл, сэтгэлзүйн хандлагын ач холбогдлын талаар ярилцсан юм.


Сургалтын үеэр байгууллагын орчны хүртээмжийг сайжруулах талаар санал солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сургалтад хамрагдсан албан хаагчид илэрхийллээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР