Волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
2025-11-21 | 185Шүүгч, ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин урамшуулах, ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Архангайн шүүх"-2025 шилжин явах цомын төлөөх Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нийт шүүгч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 4 багийн 30 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

1-р байранд: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх
2-р байранд: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг тамирчид тус тус шалгарлаа.
Зохион байгуулагч:
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо




АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР