МЭДЭГДЭЛ
2024-11-22 | 89
МЭДЭГДЭЛ
Монгол улсад COVID 19–н халдвар шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гарч буй Улсын онцгой комиссын тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөмж чиглэлийн дагуу Архангай аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаанд дараах хязгаарлалт тогтоон хэрэгжүүлэхээр болсныг мэдэгдэж байна. Үүнд:
1. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд товлогдсон /зайлшгүй шаардлагатай хуралдаанаас бусад/ шүүх хуралдаануудыг хойшлуулах
2. Нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээж авахгүй байх
3. Хэргийн материалтай танилцах, шүүгчийн туслахтай биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах
Шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагууд дараах байдлаар шүүхийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
1. Архангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, хүсэлтийг баталгаат шуудангаар илгээх
2. Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичгийг arkhangai_tg@shuukh.mn и-мэйл хаягаар илгээх.
3. Хэргийн материалтай холбоотой асууж тодруулах зүйлийг шүүгчийн туслахын утсаар холбогдож асуух.
4. Шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг 70332480, 70332942 дугаарын утаснаас тодруулах
ЖИЧ: Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар илгээсэн нэхэмжлэл, хүсэлт. баримт бичигт өөрийн хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ үү.
Иргэн та үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, хамтран ажиллахыг уриалж байна
АРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР