-1

Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгааны тайлан

2024-11-23    |   75

 \"ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

Судалгааны зорилго

 

Шүүхээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь судалгааны зорилго байсан болно.


Судалгааны арга зүй, зохион байгуулалт


Асуулгын маягтыг судалгааны зорилго, зорилттой уялдуулан, нийгэм-хүн ам зүйн үзүүлэлтээс гадна салбарын мэдээллийн хүртээмж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлс, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн байдлыг олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилтын хүрээнд судалгааны мэдээлэлийг тоон болон чанарын аргаар анхдагч мэдээлэл цуглуулсан болно.


Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн насны хүн амын төлөөлөл хамрагдсан. Судалгаа санамсаргүй түүврийн аргаар хийсэн ба экспертийн ярилцлагыг удирдах түвшний хүмүүсийн дунд зохион байгуулж, шүүхийн ажилтнууд, шүүхээр үйлчүүлж байсан болон шүүхээр үйлчүүлж байгаагүй нийт 3290 хүний мэдээлэл бүхий мэдээллийн сан үүсгэсэн.

 

 

Судалгаанд оролцогчдын тоо

Судалгааны гол үр дүн нь шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр батлагдсанаас хойш шүүхийн шинэтгэлийн үйл явц болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц огтхон ч тасалдан саатаагүй бөгөөд энэ хоёр үйл явцын үр дүнг илэрхийлэх, үнэлэх бараг цорын ганц шалгуур үзүүлэлт бол шүүх засаглалд итгэх олон түмний итгэл юм.


Шүүхийн шинтгэлийн үйл явц эхлэхээс өмнө 2008 онд нээлттэй нийгэм форумаас АНУ-ын профессор Брент Уайлтаар хөндлөнгийн судалгаа хийлгэхэд шүүрэд итгэх итгэл 23.0 хувь, 2010 онд Сант марал судалгааны төвийн хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 15.0 хувьтай болж буурч байсан байна.

 

 

Шүүхийн шинэтгэл эрчимтэй эхэлсэнээс хойш буюу шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 1,5 жилийн хугацаанд иргэд олон нийт шүүхэд итгэх итгэл хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох зорилгоор олон нийтийн санал бодлын судалгаа хийсэн болно.


Энэ судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн 60.6 хувь нь өнөөдөр шүүх хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шудрагаар шийдвэрлэж байна гэдэгт итгэдэг гэж хариулсан ба энэ үзүүлэлт шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн хувьд бүүр өндөр 81.4 хувь нь шүүхийн үйл ажиллагаа шудрага болно гэдэгт итгэж байна. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэд шүүх хэрэг маргааныг шудрага ар шийдвэрлэдэг гэдэгт итэгдэггүй /39.8/, тэрчлэн хариулж мэдэхгүй байгаа 21.5 хувийн хамарч байгаа хүмүүсийн эзлэх хувь шүүхээр үйлчлүүлсэн иргэдийнхээс өндөр байна.


Шүүхэд итгэх итгэл, хот, хөдөө, хувиар

 

Шүүхээр үйлчлүүлсэн иргэд гэдэгт бид хэрэг маргааны нэхэмжлэгч, хариуцагч тэдний өмгөөлөгчид, гэрч, иргэдийн төлөөлөгч гэх мэт шүүх хуралдаанд оролцсон нийт бүрэлдэхүүний төлөөллийг хамруулсан болно.

 

 

Шүүхэт итгэх итгэлийг шүүх хурлдаанд оролцогчдын бүрэлдэхүүнээр нь авч үзэхэд ямар эрх үүрэгтэй оролцсон нь шүүхэд итгэх итгэлд нөлөөлөлхгүй байна.

 

 

Тухайлбал шүүх хуралдаанд оролцсон

 

нэхэмжлэгчдийн 56.3 хувь

хариуцагчдын 75.5 хувь

итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 94.7 хувь

шүүгдэгчийн 72.6 хувь

хохирогчдын 80.5 хувь

өмгөөлөгчдын 97.7 хувь

гэрч нарын 76.9 хувь

иргэдийн төлөөлөгчдын 69.3 хувь

гуравдагч этгээдийн 92.3 хувь нь шүүх хурал шудрага болсон гэж үзэж байна.


Шүүхэд итгэх иргэдийн эрс өссөн өсөлтийн эх үндэс нь шүүхийн шинэтгэлийн үйл явц мөн гэж бид үзэж байгаа. Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх нь дараах байдалтай байна.


Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа эсэх

 

Шүүхийн шинэтгэлийн дэмжлэг

 

Дэмжиж байгаа

Дэмжихгүй байгаа

Мэдэхгүй

Бүгд

Шүүхийн ажилтанууд

93.8

6.2

0.0

100.0

Шүүхээр үйлчлүүлсэн иргэд

61.5

10.6

27.9

100.0

Шүүхээр үйлчлүүлээгүй иргэд

46.1

8.1

45.8

100.0

Бүгд

67.1

8.3

24.6

100.0

 

Шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлсэн олон алхам, арга хэмжээнүүдээс иргэд олон нийт хамгийн өндөр үнэлж байгаа нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод болсон явдал юм. Энэ бол шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлсэн, шүүхийн шинэтгэлийг дэмжих иргэдийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ, чухал алхам болжээ.


Шүүхийн шинэтгэлийг дэмжихгүй, шүүхэд итгэхгүй байгаагын шалтгааныг олон хүчин зүйлээс хийх шаардлаггүй. Шүүхэд итгэхгүй байгаагын шалтааныг судлаач биний хувьд доорх хоёр хүчин зүйлтэй шууд холбон тайлбарлаж байна.

Үүнд:

1. Монголчууд төрөө дээдлэн шүтэж ирсэн уламжлалт сэтгэлгээтэй болохоос биш төрөөр үйлчлүүлж эрх ашгаа хамгаалуулж байдгаа тэр бүр хүртэж, мэдэрч байгаагүй гэж хэлж болохоор, төртэй харьцах уламжлалт харилцаатай явж ирсэнээс шүүх бол хүний эрхийг таслан шийтгэдэг байгууллага хэмээн ойлгож түүнд жийрхэнгүй ханддаг байв. Хэн нэгнийг шүүхээр шийтгүүлсэн алдагдсан эрх, хохирсон ашиг сонирхолоо хамгаалуулсан, сэргээн тогтоологсон мэдээлэл баримтыг санахгүй байх нь олонтой. Мөн сүүлийн хориод жилд шүүхэд итгэх итгэл шалдаа буутлаа унсан уналтын инерци одоо хэвээр үргэлжилэхгүй ч зогсонги байдалд орж тогтворжсон гэж бид үзэж байна. Үүнээс хойш иргэдийн шүүхэд итгэх итгэл өнгөрсөн 3-5 жилийнх шиг хурдан өсөхгүй. Өөрөөр хэлбэл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тооноос хамааралтай. Учир нь иргэдийн санаа бодол, сэтгэлгээнд шүүхэд хандах, шүүхийг үзэх хуучин уламжлалт сэтгэлгээн дээрх хэв маяг амь бохтой хадгалагдаж байгаагаас шүүхэд итгэхгүй байна гэж судалгаанд оролцогсодын 40.0 хувь нь үзэж байгаа юм. Бид энэ тоог аажимдаа буурна гэж үзэж байгаа болно.


2. Шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байгаа хоёр дахь шалтгаан бол шүүхийн талаарх мэдээллийн хомсдол. Нэг талдаа шүүхийн тухай бүрэн мэдээлэл нээлттэй болчихоод байхад нөгөө талдаа шүүхээр үйлчлүүлээгүй иргэд мэдээлэл авах аргаа олдоггүй, мэдээлэлээр дутмаг байдаг нь мэдээлэ огт авч чаддаггүй гэж хариулсан 54.3 хувийн төлөөлөл. Мөн шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 45.8 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжих эсэхээ мэдэхгүй байгаа. Өөр хэлбэл иргэдийн шүүхэд итгэх итгэл шүүхийн тухай мэдээлэл авч чадаж байгаа эсэхтэй шууд хамааралтай байна. Гэхдээ хэрэгцээт мэдээлэлээ олж авч чаддаг иргэдийн 55.4 хувь нь тодорхой мэдээлэл авдаг ч мэдээлэл дутмаг иргэдийн 41.6 хувь нь өөрт хэрэгтэй мэдээлэлээ авч чаддаггүй иргэдийн 36.0 хувь, огт мэдээлэл авч чаддаггүй иргэдийн 28.7 хувь нь тус тус шүүх шудрага үйл ажиллагаа ай болсон гэдэгт итгэдэг болсон байна.


Судалгааны эдгээр баримт бол шүүхийн талаарх мэдээллийн хомсдол нийгэмд байгааг харуулна. Мэдээллийн энэ хомсдолыг иргэд өөрсдөө бий болгож байна гэх үндэстэй. Яагаад гэвэл Монголын нийгэмд өнөөдөр шүүх засаглалын үйл ажиллагаа шиг нээлттэй ил тод төрийн үйлчилгээ байхгүйг бүгд мэдэж байгаа. Энд яагаад иргэд өөрсдөө мэдээллийн хомсдол бий болгоод байна вэ? гэдэг асуудал гарч байна. Юуны өмнө шүүхийн үйлчилгээ аваагүй иргэдэд шүүх, шүүхийн шинэтгэлийг сонирхох хэрэгцээ шаардлага сонихол үүсээгүй гэсэн үг. Үүнийг буруутгах арга байхгүй. Шүүх бол шудрага ёсыг тогтоодог, хүний амьдралд шудрага ёс шаардагдах үе тохиолддог болохоос бус өдөр болгон алхам тутамд шаардагдахгүй, эрх чөлөө шиг эдлэгдэхгүй, шудрага ёс бол шаардагддаг зүйл. Иргэдэд тийм шаардлага гарсан тохиолдолд тэд сая шүүх шудрага байгаа эсэхэд итгэл үнэмшилтэй болно.

 

 

Түүнчлэн олон нийтийн анхаарал татаж байгаа томоохон, дуулиантай хэргийн шүүх хурлыг нээлттэй байлгаснаар шүүхийн харилцаанд ороогүй иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлж болохыг ерөнхийлөгч асан Н. Энхбаярын хэргийг шүүсэн шүүх хуралдаан харуулсан билээ.


Эцэст нь шүүхийн ажилтануудаас аван мэдээлэлээр тэдний 93.8 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа бол 6.2 хувь нь дэмжихгүй байгаагын гол шалтгаан нь ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой.

 

 

Дэмжихгүй байгаа ажилтнуудын 85.7 хувь нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны улмаас ажил албанд хүндрэл учирч байна гэж хариулсан бол түүнээс гадна шинэтгэлийн үйл явц шүүхийн салбарын үйл ажиллагаанд эерэг үр дүн ирнэ гэдэгт эргэлзэж байна. Дэмжихгүй байгаа хоёр ажилтан тутмын нэг нь шүүхийн шинэтгэл манай салбарын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх эсхийг мэдэхгүй гэж байхад нөгөөх нь эерэг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.


Шүүхийн шинэтгэл ба шүүхийн ажилтнууд: Шүүхийн шинэтгэлийг гардан гүйцэтгэгч нь одоогийн шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс юм. Тэд шинэтгэлийн үр шимийг хамгийн түрүүн хүртэхийн хамт бас учирч байгаа бэрхшээл, шинэтгэлийн зовлонг амьдрал дээр амталж, эдэлж буй хүмүүс юм. Тиймээс тэдний санаа бодолд нь нэн хүндэтгэлтэй хандаж, нухацтай бодож, олон талаас нь эргэцүүлэн үзэх ёстой.

 

 

ШЕЗ-ийн шийдвэр одоогийн шүүхийн амьдралын бодит байдлыг өөрчлөх гэж

. . .