Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ
2025-12-05 | 266Улсын дээд шүүхэд шагналын хур буулаа
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд хуулийн байгууллагад олон жил өндөр бүтээлтэй ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шинжээч Ш.Даваадулам нарыг \"Алтангадас” одонгоор, эмч А.Ариунболорыг \"Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнасныг дуулгав. Ийнхүү Улсын дээд шүүхэд шагналын хур бууж, давхар баяр тохиолоо.
Тэдний шагналыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг гардуулж өгөөд нийт шагналтнууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ \"Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын өмнө шүүгчид маань төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяртай байна. Монгол Улсын гавьяат хуульч О.Зандрааг бид бүгд сайн мэднэ. О.Зандраа маань 1981 оноос өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр шүүхийн төлөө зүтгэж, одоо ахмад ажилтны нэг болсон байна. Гэхдээ нас бол хаа ч байсан. Тогтоол гүйцэтгэгчээс эхлээд бүх шатны шүүхэд шүүгчээр ажиллаж, шүүхийн төлөө, дагнасан шүүх байгуулах, шүүгчдийг мэргэшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Захиргааны хэргийн шүүх дагнан байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ шүүхийг байгуулахад төдийгүй шүүхийн шинэтгэл, Шүүхийн тухай багц хуулийг батлуулах, хэрэгжүүлэхэд О.Зандраа гар бие оролцсон. Төр засаг ажлыг нь үнэлж, шагналаа. Бидний дунд гавьяат хуульч ажиллах боллоо. Түүнчлэн шагнал авсан бусад хүмүүстээ ч бас баяр хүргэе. Шинжээч Ш.Даваадулам бид хоёр 1982 оноос шүүхэд хамт ажиллаж байгаа. А.Ариунболор эмчийг ч бүгд мэднэ. Бүгд эмчлүүлдэг. Ганц дайчин ганцаардахгүй гэж бидний эрүүл мэндийг сахин хамгаалж, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахад энэ хүний оруулж байгаа үүрэг их. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хүсч, цаашдаа улам амжилттай ажиллаарай гэж хүсье. Удахгүй баяр наадам болно. Бид хагас жилийнхээ ажлыг дүгнэсэн. Хамт олондоо баярын мэнд хүргэе. Сайхан баярлаад эрч хүчтэйгээр ажиллаарай” гэлээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь шагналтнуудад хандаж \"Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяртай давхцуулж шагнуулсан та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе. О.Зандраа шүүгч маань амьдралынхаа идэвхтэй 34 жилийг шүүх байгууллагад зориулсан. 2004 оноос эхлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдож, Захиргааны шүүхийн шавыг тавьж, шанг татсан гавьяатай хүн. Нүдээ олсон шагнал байна. Та бүхэндээ ажил үйлст нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг \"О.Зандраатай залуу наснаасаа л цуг ажиллаж байлаа. Буржгар, өтгөн хар үстэй байсан. Одоо үс нь жаахан шингэрч, бусдаар хэвээрээ байна. Бүх шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байснаас гадна шүүхийн шинэтгэлийн том алхам болох Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдахад маш том хувь нэмрээ оруулсан хүн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй гавьяат хуульч төрж байгаад баяр хүргэе. Хуулийн байгууллагад 30-аад жил ажилласан, Алтангадас одонгоор энгэрээ мялаасан шүүгч,шинжээч хоёртоо ч гэсэн баяр хүргэе” гээд Эрүүгийн хэргийн танхимын хамт олны өмнөөс алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барив. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр мөн баяр хүргэлээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн холбооныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, гишүүдийн сэтгэл шингэсэн мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадагийг гардуулсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн нар мөн тус бүртээ хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү гардуулсан юм. Э.Лхагвасүрэн шүүгч баяр хүргэж хэлсэн үгэндээ \"Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага бий болсон цаг үеэс эхлэн энэхүү шүүхийг байгуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаанд Таны оруулсан хувь нэмэр цаглашгүй их юмаа. Эр бяр нь ханасан, ухаан тэгширсэн, хуульч хүн бүрийн хүсэл болсон гэхдээ хүссэн болгон нь хүртэж чаддаггүй энэ хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэе. Захиргааны шүүхийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэж, хамт олныхоо нэрийн өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье” гэж байлаа.
Гавъяат хуульч О.Зандраа хамт олондоо хандаж:
Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах,Hotel credit cards. мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс