-1

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан амжилттай боллоо

2024-09-19    |   61

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 13 дахь жилдээ шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт 13 илтгэл, оюутны салбарт 11 илтгэл ирүүлснээс оюутны салбарт 5, судлаачийн салбарт 6 илтгэл 2 дугаар шатанд шалгарлаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр МУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, хууль зүйн доктор, профессор Д.Гангабаатар, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Цогт, Хууль зүйн ухааны доктор Б.Түмэндэмбэрэл нар ажиллаж 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дээрх илтгэлийг хэлэлцлээ. Энэ уралдаанд тус шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид \"ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдвээр оролцон 2 шатанд шалгарч, \"Тусгай байр” эзэллээ.


\"\"
 
\"\"
 
 
\"\"

. . .