АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ 2022 ОНЫ 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ /онцлог үзүүлэлтүүд/
2024-11-21 | 792022 оны 1-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 81 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 60 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.
График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 23 өргөдлөөр буюу 22.1 хувиар БУУРСАН БОЛ, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 24 өргөдлөөр буюу 66.6 хувиар ӨССӨН байна.
График-2. 2022 оны 1-р улиралд тус шүүхээр нийт 178 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 51 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.6 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.
График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 60 өргөдлийн 52 буюу 86.7 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 8 буюу 13.3 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан тус тус эзэлж байна.
2022 оны 03 сарын 23-ны өдөр