-1

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө

2024-11-21    |   86

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ нь 2022 оны 04 сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Жаргалант суманд нүүдэллэн ажиллаж, тухайн сумын төрийн захиргааны албан байгууллага, албан хаагч, иргэдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, түүний ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгууллаа.

\"\"
 

Уг сургалтаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлалын давуу тал, эрх зүйн маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхийн ач холбогдол, эв эеэ эрхэмлэх ёс зэрэг асуудлуудыг хөндөж ярилцсанаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.

\"\"
 

Сургалтын үеэр эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бэлтгэсэн сурталчилгааны материал, гарын авлага, брошур зэргийг иргэдэд тарааж, сургалтанд оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

\"\"

 

Мөн эвлэрүүлэн зуучлалд хандаж ирүүлсэн нийт 18 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 13 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талууд эвлэрүүлсэн бол 5 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу эзэнд нь буцааж шийдвэрлэлээ.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 



. . .