Иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа.
2024-11-21 | 87Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ нь 2022 оны 05 сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж, тухайн сумын төрийн захиргааны албан байгууллага, албан хаагч, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, түүний давуу тал” сэдвээр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхийн ач холбогдол зэрэг асуудлуудыг хөндөж ярилцснаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.
Сургалтын үеэр иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бэлтгэсэн сурталчилгааны материал, гарын авлага, брошур зэргийг тарааж, сургалтанд оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн эвлэрүүлэн зуучлалд хандаж ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 6 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талуудыг эвлэрүүлсэн бол 5 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу эзэнд нь буцаан шийдвэрлэж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж дуудаад хүрэлцэн ирээгүй 4 өргөдлийг дахин уулзалт товлож шийдвэрлэхээр боллоо.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР